Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-ны Ерөнхий боловсролын
сургуулийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, магистрын зэрэгтэй багш
бэлтгэх замаар багшийг чадавхжуулах бодлоготой уялдуулан 2014-2015 оны магистрын сургалтын элсэлтийн бүртгэлийг
2015 оны 03 сарын 10-аас 03 сарын 20-ний өдрийг хүртэл зохион байгуулна. Элсэгч өөрийн биеэр болон онлайн
хэлбэр утсаар бүртгүүлж болно. Онлайнаар бүртгүүлэх тохиолдолд бүртгүүлэх холбоос дээр дарна уу?
Бүртгэлд тавигдах шаардлага :
o
Элсэгч
нь бакалаврын зэрэгтэй байна.
o
Бүртгэлийн
хураамж 10.000 төгрөг
o
Бүртгэлийн
хураамжийг МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн 5135510183 тоот дансанд
тушааж, мөнгө тушаасан баримтыг сургалт эхлэхэд авч ирж, санхүүд хураалгана.
o
Гүйлгээний
утга дээр магистрын бүртгэлийн хураамж гэж бичихээс гадна овог нэр, регистрын дугаар заавал бичнэ.
Элсэгч суралцахаар ирэхдээ :
1. Цээж зураг
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Бакалаврын дипломын хуулбар
4. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
5. Сургалтын төлбөр тушаасан баримтыг тус тус бүрдүүлж ирнэ.
Магистрын
сургалтын элсүүлэх чиглэл, тавигдах шаардлага :
Магистрын сургалтын үргэлжлэх
хугацаа 1 жил
Элсүүлэх чиглэл :
1. Боловсрол судлал
2. Хэл шинжлэл
Төлбөр
2014-2015 оны хичээлийн жилийн эхний ээлжийн сургалтын төлбөр
800,000
Эхний
ээлжийн сургалтын хуваарь
2015.03.23-2015.04.10
МУБИС-ИЙН АРХАНГАЙН БАГШИЙН СУРГУУЛЬ
ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
