Tuesday, March 10, 2015

Магистрын сургалт зохион байгуулах тухай

Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-ны Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, магистрын зэрэгтэй багш бэлтгэх замаар багшийг чадавхжуулах бодлоготой уялдуулан  2014-2015 оны магистрын сургалтын элсэлтийн бүртгэлийг  2015 оны 03 сарын 10-аас 03 сарын 20-ний өдрийг хүртэл зохион байгуулна. Элсэгч өөрийн биеэр болон онлайн хэлбэр утсаар бүртгүүлж болно. Онлайнаар бүртгүүлэх тохиолдолд бүртгүүлэх  холбоос дээр дарна уу?

Бүртгэлд тавигдах шаардлага :

  o   Элсэгч нь бакалаврын зэрэгтэй байна.
  o   Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг
  o   Бүртгэлийн хураамжийг МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн 5135510183 тоот дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг сургалт эхлэхэд авч ирж, санхүүд хураалгана.
  o   Гүйлгээний утга дээр магистрын бүртгэлийн хураамж гэж бичихээс гадна овог нэр,  регистрын дугаар заавал бичнэ.

Элсэгч суралцахаар ирэхдээ :
         1.    Цээж зураг
         2.    Иргэний үнэмлэхний хуулбар
         3.    Бакалаврын дипломын хуулбар
         4.    Бүртгэлийн хураамж төлсөн баримт
         5.    Сургалтын төлбөр тушаасан баримтыг тус тус бүрдүүлж ирнэ.
  
Магистрын сургалтын элсүүлэх чиглэл, тавигдах шаардлага :

Магистрын сургалтын үргэлжлэх хугацаа 1 жил
Элсүүлэх чиглэл :
        1.    Боловсрол судлал
        2.    Хэл шинжлэл
  Төлбөр
  2014-2015 оны хичээлийн жилийн эхний ээлжийн сургалтын төлбөр 800,000
  Эхний ээлжийн сургалтын хуваарь
  2015.03.23-2015.04.10




МУБИС-ИЙН АРХАНГАЙН БАГШИЙН СУРГУУЛЬ
ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

Холбоо барих утас : 99330399, 99276506
 Бүртгүүлэх

No comments:

Post a Comment